Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Жэк Ма Францад усан үзмийн талбай худалдаж авчээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Тэрбумтан Жэк Ма хувийн үл хөдлөх хөрөнгөө арвижуулсаар байна. Өнгөрч буй долоо хоногт Жэк Ма Францын Бордо мужид 200 акр газартай усан үзмийн талбайг хуучны харштай нь хамт худалдан авчээ.

Château de Sours нэртэй энэ талбай нь 1792 онд байгуулагдсан юм байна.

Энд улаан, цагаан, ягаан нийт 10 төрлийн дарс үйлдвэрлэдэг аж.

 
 

AFP агентлагийн мэдээлж байгаагаар одоо Бордо мужид 100 гаруй усан үзмийн тариаланг Хятадууд эзэмших болсон байна. Бордо бол Францын дарс үйлдвэрлэлийн гол бүс нутаг юм.

Наймааны үнэ өртгийн талаар мэдээлэл одоохондоо ил гараагүй байна.

Хятад улс нь дэлхийн хамгийн том дарс хэрэглэгч гэгддэг ба Бордогийн дарсны хамгийн том худалдан авагч гэнэ.

Сүүлийн үед Хятадын баячууд усан үзмийн талбайтай болох болсон нь тэдний нийгмийн байр суурийг харуулах чухал үзүүлэлт болсонтой холбоотой ажээ.

 

Эх сурвалж: CNBC