Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол хэлний их тайлбар толь"-ийн iOS хувилбар гарчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнөөдрөөс эхлэн "Монгол хэлний их тайлбар толь"-ийн iOS хувилбарыг татаж авч хэрэглэхэд бэлэн боллоо. Татаж авах хаяг: https://itunes.apple.com/us/app/id1084230579

Андройд үйлдлийн систем болон таблет-д зориулсан гар утасны хувилбарыг хоёрдугаар сарын 2-ноос хэрэглэгчид шууд хүлээн авч эхэлсэн. 

Харин техникийн шалтгаанаар түүнээс 20 хоногийн дараагаас iOS үйлдлийн системд зориулсан хувилбарыг хэрэглэгчид хүлээн авах боломжтой гэдгийг тухайн үед мэдээлж байсан билээ.

Монгол хэлний их тайлбар толийг зөвхөн уншиж хэрэглэхээс гадна хүссэн хүн бүхэн уг тольд шинэ үг, нэр томьёо нэмж, үгийн тайлбарыг дэлгэрүүлэх, зураг оруулах боломжтой бөгөөд www.монголтоль.монwww.mongoltoli.mn хаягт хандаж баяжуулалт хийж болдгоороо уг толь онцлогтой.

 


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хамтран Монгол хэлний их тайлбар толийг /www.монголтоль.мон, www.mongoltoli.mn/ 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын хооронд 1 жилийн хугацаанд бүтээсэн билээ.

2016.02.02 Гэрэл зургийг/ mpa.mn

Уг их тайлбар цахим толийн гар утасны хувилбарын нээлтийг энэ хоёрдугаар сарын 2-ны өдөр хийсэн юм.