Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

А.Мөнхбат ард түмний баатар болжээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Нэгэн сайт дээр А.Мөнхбатад их л урам өгсөн харагдлаа. Учир нь төрд шургалсан хулгайчидтай тууштай тэмцэж байгаа тэрээр хулгайч найзууддаа чичлэгдэж ганцаардаж байгаа тухай бичжээ. Гэхдээ битгий ганцаараа гэж бодоорой ард түмэн, шударга үнэний төлөө тэмцэгч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэмжиж байгаа гэсэн байв.

Хамгийн сонирхолтой нь ард түмэнд баатар хэрэгтэй бол тэр нь А.Мөнхбат болог гэсэн тунхаглалын чанартай зүйл бичсэн байх юм.

Тэрбээр саяхны нэгэн жиргээн дээрээ “Шашины үүргийг нэг эмэгтэй гүйцэтгээд байгаа нь олон нийтэд итгэл бас тэднийг бадраах хүч хэрэгтэйг хэлээд байгаа намуудад хууртсаар цөхөрсөн” гэсэн Б.Сарандаваатай холбоотой жиргээ нь ард түмэнд баатар хэрэгтэй гэхдээ мөнгө далласан мухар сүсэгтэн биш хулгайчдын төлөө бодит дуу хоолойгоо хүргэж, бодит үр дүнд хүргэх гэсэн утгатай ажээ. Тиймээс өөрөө ч хүлээн зөвшөөрч ард түмэн нь ч хүлээн зөвшөөрч ард түмний баатар А.Мөнхбат болжээ.