Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваний газар хөдлөлтөнд нурсан байрны ханыг лаазаар дүүргэсэн байжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр өглөө Тайваньд болсон 6.4 магнитудын газар хөдлөлтийн улмаас нурсан 17 давхар орон сууцны чанарын асуудал шинэ дуулиан дэгдээжээ.

Энэ гамшгийн улмаас одоогоор 18 хүн амиа алдаж 484 хүн бэртэж гэмтсэн нь тогтоогдоод байна.

Онлайн ертөнцөд тарсан гэрэл зурагнаас харвал 1989 онд баригдсан энэ байрны ханыг хүнсний тосны лаазаар дүүргэсэн байжээ. Хэрвээ энэ дүүргэлт нь даацын хананд ашиглагдсан бол газар хөдлөлтөнд байр нурсан явдалд гүйцэтгэгч нар буруутгагдах гэнэ.

Тайваний дотоод хэргийн сайд Чен Вэй-зен үүнтэй холбоотой мөрдөх ажиллагааг эхлүүлснээ мэдэгджээ. Хэдийгээр гүйцэтгэгч нь ингэж зардлаа хэмнэсэн эсэх нь тогтоогдоогүй байгаа ч уг барилга нь нурахад ойрхон, аюултай гэсэн ангилалд бүртгэгдээгүй байсан гэнэ.

Зарим мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар даацын биш хэсгийг ингэж лаазаар дүүргэх нь барилгын хананы жинг багасгах давуу талтай байдаг гэсэн байна.

Одоогийн байдлаар нурангин дор 132 хүн байгаа гэж үзэж байгаа бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байна.

 

Эх сурвалж: Mashable