Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Кёльний ээлжит секс халдлага шууд нэвтрүүлгийн үеэр

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн шинэ жилээр өргөн хэмжээний секс халдлагад өртсөн Германы Кёльн хотод энэ удаа бас нэгэн таагүй явдал болжээ.

Кёльнд болж байгаа карнавалыг шууд дамжуулж байсан Бельгийн телевизийн хөтлөгч эмэгтэй Эсмеральда Лабиг согтуу эрчүүд оролдож, хэл амаар доромжилсон тухай CNN мэдээлсэн байна.

Эхлээд сэтгүүлчийг камерны өмнө ярьж байхад нэгэн согтуу эр түүний ард элдэв хөдөлгөөн хийж доромжилж байсныг мэдээгүй байна. Харин шууд дамжуулалтын дараа нэгэн эр түүний хүзүүн дээр үнсэж “надтай унтмаар байна уу” гэж асуун мөрөнд нь гар хүрчээ.

Тэднээс холдохыг оролдсон хэдий ч дараа нь үргэлжүүлэн оролдож, биед нь гар хүрсээр байсан байна.

Эдгээр эрчүүдийг хэн болохыг нь одоогоор тогтоогоогүй байгаа юм. Хэдийгээр Шинэ жилийн үеийн хэрэг явдлаас хойш Кёльний цагдаа нар хяналтаа чангатгасан ч байдал хүнд байгааг энэ явдал харуулжээ.

 

Эх сурвалж: Mashable