Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалд томилогдсон хүмүүст өнөөдөр үнэмлэх гардуулан өгөв.
Эдгээр хүмүүсийг шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр уншиж сонсголоо.
Ерөнхийлөгчийн зарлигт
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж томилогдсон шүүгчдэд итгэл хүлээлгэж буйгаа илэрхийлэн хууль, журмаа сахиж шударга ажиллахыг хүсэв.