Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Нидерланд дахь дүрвэгсдийн хуарангийн үүдэнд гахайн толгой тавьжээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хэн нэгэн Нидерландад байгуулагдсан дүрвэгсдийн хуарангийн үүдэнд олон тооны гахайн толгой тавьж эсэргүүцлээ илэрхийлжээ.

Нийт 14 гахайн толгойны есийг хашаан дээр өлгөсөн бол бусдыг нь газарт тарааж тавьсан байв.

Толгойнуудыг зөөвөрлөн авчирсан бололтой цустай гялгар уутнууд мөн тэр хавиас олджээ.

Цагдаа нар анх энэ хэргийг Лхагва гарагийн өглөө олж мэдсэн бөгөөд одоогоор дүрвэгсдэд чиглэсэн ямар нэг заналхийлэл мэдэгдээгүй байгаа гэнэ.

Хамгийн анх эдгээр гахайн толгойны зураг твиттер сүлжээгээр тархаж “хэрвээ ардчилал бүтэлгүйтвэл хүмүүс уурлаж бухимддаг юм. Эшмаркервелдэд тавтай морил” гэсэн тайлбартай байсан байна. Эшмаркервелд нь уг хуаран байрладаг газрын нэр.

Орон нутгийн хэвлэлүүд энэ үзэгдлийг дүрвэгсдийн эсрэг чиглэсэн, бас засгийн газарт чиглэсэн эсэргүүцэл гэж үзэж байна. Учир нь Нидерланд улс Европын Холбооны тогтоосон хувь хэмжээгээр 7,000 дүрвэгч нэмж авахаар болоод байгаа юм.

Үүнээс өмнө Нидерланд 2,000 дүрвэгч аваад байсан аж.

Гахайг “бузар амьтанд” тооцдог муслимуудын хувьд энэ нь орон нутгийнхан тэднийг тун таагүй хүлээж авч байгаагийн илрэл юм.

Эх сурвалж: Russia Today