Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

“Dreamers’ day”: Хязгаар (Limite)

ikon.mn
2015 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

“Алтан хальс” холбоо “Мөрөөдөгчдийн өдөр”-өөр сонгодог арт хаус киног санал болгон толилуулдаг бөгөөд энэ удаа найруулагч Марио Пейшотугийн “Хязгаар” бүтээлийг толилуулах гэж байна. 

Завин дээр амь гарсан эрэгтэй, эмэгтэй хоёр тэнгист төөрчээ. Тэд өнгөрснөө эргэн дурсах байдлаар кино өрнөх бөгөөд энэ кино хоёр ч удаагийн санал асуулгаар Бразилийн бүх цаг үеийн шилдэг киногоор тодорч байв.

Энэ кино нь 1950-иад оны дундаас эхлээд 20 жилийн турш алдагдсан гэж тооцогдож байсан тул нэгэн төрлийн домог болж байлаа. Марио Пейшоту дахин өөр кино бүтээж чадаагүй юм.

Дуугүй, эксперименталь, авангард, сюрреалист төрлийн киноны шидээврийн нэг, хүн төрөлхтний кино урлагийн эхэн үеийн сод бүтээл болох “Хязгаар” киног та “Мөрөөдөгчдийн өдөр”-өөр, энэ сарын 28-ны 16.00 цагт Энхтайван найрамдлын орд хүрэлцэн ирж үзээрэй.  

Дэлгэрэнгүйг 99069635, 88003329 дугаараас авна уу.