Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Dell корпораци EMC-ийг түүхэн дээд үнээр худалдаж авахаар боллоо

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 10 сарын 13
IKON.MN
Зураг зураг

Персональ компьютер үйлдвэрлэгч Dell корпораци өчигдөр EMC мэдээллийн хадгалалтын (data storage) компанийг $67 тэрбумаар авах болсноо зарлалаа.

Энэ бол технологийн салбарын түүхэнд байгаагүй том худалдан авалт юм.

2013 онд олон нийтийн компани байсан Dell хувьцаагаа буцаан худалдаж авснаар мэдээллийн технологийн салбарын хамгийн том хувийн компани болж байв.

Тэр цагаар хойш Dell тасралтгүй эрэлт нь багасч байгаа персональ компьютерын салбараас гадна програм хангамж, онлайн үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт хийхээр судалж эхэлсэн юм.

EMC бол клоуд технологи дээр суурилсан мэдээллийн хадгалалт, хамгаалалтын үйлчилгээ үзүүлдэг томоохон компани.

Dell-ын эзэн Майкл Делл мэдэгдэлдээ “бий болсон шинэ компани нь дараа үеийн IT-гийн стратегийн гол салбарууд болох тоон хувиргалт (digital transformation), програмд суурилсан дата центр (software-defined data center), нэгдмэл дэд бүтэц (converged infrastructure), эрлийз клоуд (hybrid cloud), мобайл болон аюулгүй байдал гэсэн чиглэлүүдээр ажиллахаар болж байна” гэжээ.

Майкл Делл нэгдсэн компаний ерөнхийлөгч болон гүйцэтгэх захирлаар ажиллаж эхлэх бол EMC-гийн гүйцэтгэх захирал Жо Тучи худалдан авалт дуусах хүртэл албан тушаалдаа хэвээр байх юм байна.

Худалдан авалт 2017 оны нэгдүгээр улиралд багтаж дуусах гэнэ.

 

Эх сурвалж: Mashable