Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Зам барьж дуусгахад ЗТЯ, нефть импортлогчид, замын компаниуд хамтарна

С.Бадрал, iKon.mn
2015 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Энэ жил барьж буй зам барилгын ажлыг ондоо багтаан дуусгахын тулд компаниудад бензин шатахууны хэрэгцээ их байгаа юм. Хэдий тийм ч компаниуд шатахуун авах мөнгөгүй, зарим нь нефть импортлогч компаниудад өртэй, дахин шатахуун авах аргагүйд хүрээд байна.

Тиймээс Зам, тээврийн яам, Монголын авто замчдын холбоо, Газрын тос импортлогчдын нэгдсэн холбоо хамтран гурвалсан санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн дагуу нефть импортлогчид замын компаниудад бензин шатахуун, битумыг зээлээр олгохоор болж байна. ​Замын барилгын компаниудын улсын төсвөөс авах замын барилга угсралтын гүйцэтгэлийн мөнгийг газрын тос импортлогч компаниудын улсын төсөвт төлөх шатахууны импортын татварт тооцон хааж барагдуулах юм. 

Улсын төсвийн гүйцэтгэл удаашралтай байгаа болон замын барилгын ажлыг эрчимжүүлэх, хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан авто замын барилга угсралтын ажлыг яаралтай хийж дуусгахад энэхүү зохион байгуулалтын ажил чухал үүрэг гүйцэтгэх юм.