Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Буриадын цагдаа нар Монгол жуулчдыг хамгаална

Өглөөний сонин
2015 оны 10 сарын 9
MorninigNews.mn
Зураг зураг

ОХУ-руу визгүй зорчдог болсноос хойш манай улсын иргэд хойд хөршийг олноороо зорих болсон.

Тэгвэл иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод Монгол, Буриадын Цагдаагийн газрын ажлын уулзалт болсон байна. Тодруулбал, сүүлийн үед тус улсад зорчиж буй монгол иргэд гэмт халдлагад маш их өртөх болсон.

Үүний дагуу талууд хэлэлцээр хийж монгол жуулчдыг буриад цагдаа хамгаалахаар болсон байна. Тухайлбал, Буриадын Дотоод хэргийн сайд Олег Кудинов манай талын саналыг хүлээж авснаа мэдэгдээд, цаашид ,ийм хэрэг гаргахгүйн тулд хамтран ажиллах шаардлагатай байгааг онцолсон аж. 

Өөрөөр хэлбэл, Буриадын нутаг дэвсгэр дээр гэмт хэргийн хохирогч болсон монголчуудад эрх зүйн туслалцаа үзүүлэх, гэмт хэрэгтнүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийн талаарх мэдээллийг , солилцож байх  тохиролцоонд хүрсэн байна.

Зураг