Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Авто худалдааны цогцолборын нэг хоногийн түрээс 1,000 төгрөг гэв

www.ulaanbaatar.mn
2015 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар  “Авто худалдааны цогцолбор”-т мөрдөгдөх үнэ тарифыг хэлэлцэн баталлаа.

Авто худалдааны цогцолборт авто зогсоол түрээслэн авто машин худалдаалах иргэдийн нэг хоногийн түрээсийг 1,000 төгрөг, цогцолборт автомашины зогсоол худалдан авсан өмчлөгчдөөс авах ашиглалт, үйлчилгээний төлбөрийг нэг хоногт 200 төгрөгөөр, худалдан авагч, үйлчлүүлэгчдийн авто машины зогсоолын тарифыг нэг цагийн 100 төгрөг байхаар батлав.

Энэ нь “Да хүрээ”, “1000 машин” болон бусад техникийн захуудын тогтоосон үнэ ханшаас 2-3 дахин бага хураамж юм байна. Энэхүү тариф 2015 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх бөгөөд одоогоор тус цогцолбор нэг сарын хугацаанд буюу энэ аравдугаар сарын турш үнэ төлбөр, хураамжгүйгээр авто машинаа байршуулж, байршлаа сонгох боломжийг авто худалдаа эрхлэгчдэд олгож байгаа юм.