Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Исламын улсад цөмийн зэвсгийн материал худалдахыг оролджээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Молдовын эрх баригчид Холбооны Мөрдөх Товчоотой хамтран сүүлийн таван жилийн хугацаанд дөрвөн удаа цөмийн зэвсгийн материалыг Оростой холбоотой наймаачид Ойрх Дорнодын зэвсэгт бүлэглэлүүдэд зарах гэж оролдсоныг таслан зогсоожээ.

Энэ тухай Associated Press агентлаг олж мэдээлсэн байна.

Хамгийн сүүлд өнгөрсөн хоёрдугаар сард наймаачид цезиум хэмээх цацраг идэвхит материалыг их хэмжээний бэлэн мөнгөөр Исламын улс бүлэглэлд зарах гэж байжээ.

Ядуу эдийн засагтай, жижиг улс болох Молдовын хар зах дээр ийм материал зардаг бүлгүүд бий болсон байна.

Молдовын цагдаа, хүчний байгууллагууд уг хар захаа хянаж дийлэхээ больсон тул Оросын болон Барууны тагнуулын албадтай хамтрах болжээ.

Ноцтой нь энэ хэргийн цаана хуучин Зөвлөлтийн КГБ-д ажиллаж байсан тагнуулуудын оролцоо байх сэжүүр илэрчээ.

Нэгэнт их мөнгөтэй худалдан авагч бэлэн байсаар байхад тэдэнд цөмийн зэвсгийн материал зарах этгээдүүдийн оролдлого тасрахгүй нь ойлгомжтой байна.

 

Эх сурвалж: Associated Press