Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Нас барахад хамгийн таатай орнуудын жагсаалтад Монгол улс дээгүүр оржээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Economist Intelligence Unit байгууллага дэлхийн 80 улсыг өндөр настнуудын эрүүл мэндийн үйлчилгээний чанараар нь жагсаажээ.

“End of Life care” гэсэн нэртэй энэ судалгаанд Их Британи тэргүүлсэн бол Австрали, Шинэ Зеланд улсууд удаалсан байна. Мэдээж эхний байруудыг өндөр хөгжилтэй, эдийн засгийн чадавхи өндөр орнууд эзэлсэн гэнэ.

Харин хөгжил буурай орнуудыг Монгол улс 28 дугаар байр эзлэн тэргүүлжээ. Түүний араас 35-д жагссан Уганда улс орж байна.

Монгол улсын тухай тодорхойлохдоо сүүлийн жилүүдэд өндөр настнуудыг асрамжлах газруудыг нэмэгдүүлсэн гэжээ. Угандаг энэ үйлчилгээг хувийн хэвшил, засгийн газрын түншлэлийн замаар амжилттай шийдвэрлэж байгаа хэмээн онцолсон байна.

Жагсаалтын хамгийн сүүлд Ирак, түүний өмнө Бангладеш улсууд орсон бол манай өмнөд хөрш Хятад 71-т эрэмблэгджээ.

 

Эх сурвалж: BBC