Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Буддын шашны ламыг Оросын нутгаас хөөж гаргана

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Оросын Холбооны Аюулгүй байдлын алба Оросын хязгаар бүс нутагт олон жил амьдарч байгаа Буддын шашны ламыг албадан гаргах шийдвэр гаргажээ.

Шалтгаан нь түүнийг үндэсний аюулгүй байдалд хор хүргэж байгаа гэж үзсэн байна.

Шивалха Ринпочи  хэмээх лам тэр дороо эсэргүүцэл илэрхийлж, түүний амьдарч байгаа Тувагийн БНУ-ын тэргүүн Шолбан Кара-оол мөн энэ шийдвэрийг цуцлахыг хүсжээ.

Ингэж албадан гаргаснаар Ринпочи ОХУ-д дахин нэвтрэх эрхгүй болох ба түүний туслах Лубсан Цэринд энэ шийдвэр бас үйлчлэх гэнэ.

Ринпочи нь Тувад 11 жилийн өмнө орон нутгийн Буддын шашны байгууллагын урилгаар ирсэн бөгөөд Далай лам түүнийг томилсон гэнэ.

Тэр Тува төдийгүй бусад Оросын Буддын шашинт бүс нутгуудаар аялан шашны зан үйл гүйцэтгэх ажиллагаа явуулж байжээ.

Сүүлийн байдлаар Тувагийн сүсэгтнүүд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд уг шийдвэрийг цуцлах хүсэлт явуулахаар болоод байна.

Ринпочи ламын тухай мэдээллийг түүний shiwalha-rinpoche.ru сайтаас авч болох юм байна.

 

Эх сурвалж: The Moscow Times