Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Автобус сэлгэж суухад 60 хувийн хөнгөлөлт эдлэхээр болов

Өглөөний сонин
2015 оны 10 сарын 7
MorninigNews.mn
Зураг зураг

Нийтийн тээврийн үйлчилгээ цахим системд шилжсэн цагаас хурцаар яригдах болсон нэг асуудал нь дамжиж суухад хөнгөлөлт үзүүлэх явдал байсан.

Гэвч өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдээгүй байгаа бөгөөд автобусны маршрутыг өөрчилж богино эргэж хийх болсноор иргэдийн нуруун дээр улам их ачаа үүрүүлэх болсон билээ.

Үүнийгээ нийтийн тээврийн давхцлыг бууруулан иргэд цаг хожих зорчих боломжийг олгож байгаа хэмээн тайлбарлаж байгаа ч үнэндээ иргэдэд улам дарамт учруулах болсон юм.

Тэгвэл нийслэлийн удирдлагууд сэлгэн суултын үнийг 60 хөнгөлөхөөр болсон байна. Өөрөөр хэлбэл иргэд эхний автобусандаа 500 төгрөг төлсөн бол дараагийнхдаа 200 төгрөгөөр суух аж. Харин хүүхдүүд эхний автобусандаа 200 төгрөг төлж дараагийн сэлгэн суултандаа үнэ төлбөргүй зорчих гэнэ.

Энэ асуудлыг Пүрэв гарагт болох Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар эцэслэн хэлэлцэхээр болсон байна.

 

Зураг