Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулыг тахина

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хангарди ордонд

09:00 цагт Улаанбаатар хот 2033 онд өөрийн хотдоо Өвлийн Универсад наадмыг зохион байгуулах эрх авахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ ажлын дагуу нийслэлийн Засаг даргын урилгаар ОУОСХ-ны Өвлийн универсиадын газрын төлөөлөгчид Улаанбаатарт айлчилж байна. Айчлалын хүрээнд тус наадмыг зохион байгуулж ирсэн туршлага, бэлтгэл ажлын талаар санал солилцох хэлэлцүүлэг болно. 

Богдхан уул

10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын ажиллагаа Цэцээ гүний оргил дээр эхэлнэ.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт Нээлттэй нийгэм форумаас Монгол Улсын өрсөлдөх чадварын зэрэглэлийг танилцуулна.

12:00 цагт НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа Хүнсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордны Г танхимд 

11:30 цагт Сонгуулийн хуулийг УИХ-ын даргад өргөн барих гэж байгаа талаар хэвлэлийн хуралтай. Хуралд МАН-ын генсек Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Су.Батболд болон бусад намын төлөөлөл оролцоно.

Хөдөлмөрийн яамны хурлын танхимд 

12:00 цагт Хөдөлмөрийн яам залууст цэрэгт алба хааж байх хугацаандаа сургалтад хамрагдаж, мэргэжил эзэмших боломжийг бүрдүүлэх Хамтын ажиллагааны санамж бичгийг Батлан хамгаалах яамтай байгуулна.