Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Франц цэрэг холын зайн буудлагын дээд амжилтыг тогтоолоо

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Холын зайнаас бай буудах буудлагаар Францын армийн цэрэг дэлхийн дээд амжилт тогтоожээ.

Өнгөрсөн наймдугаар сарын 22-нд офицер Бенжамин 3,695 метрийн зайнд байгаа байг онож энэ амжилтыг тогтоосон гэнэ.

Түүний өмнөх дэлхийн дээд амжилт 3,400 метр байсан юм.

Францын армийн хэвлэлд мэдээлснээр Бенжамин болон түүний баг гурван жил орчим хугацаанд бэлтгэл хийсний дараа энэхүү шинэ амжилтыг тогтоожээ.

Гэхдээ Бенжамин энэ амжилтаа багийн амжилт гэж тодорхойлсон байна. Түүний буудлага гүйцэтгэхэд байны чиглэл тодорхойлогч, салхины чиг тодорхойлогч, радио холбоочин, дасгалжуулагч зэрэг олон хүн оролцсон байна.

 

Эх сурвалж: Business Insider