Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Гэрэл зургийн орон зайд шинэ ном мэндэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Фото сэтгүүлч Вандандоржийн Баттулгын  "Ертөнцийг гэрлээр бичих урлаг"  хэмээх номын нээлт Арт Галларей үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.

Тус нээлтэд  Монголын Гэрэл Зурагчдын нэгдсэн Холбооны ерөнхийлөгч, УИХ -н эрхэм гишүүн Л.Энх Амгалан,Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч МУСГЗ  Б.Галаарид, болон зохиогчийн аав ээж , анд найз,  ахан дүүс үр хүүхэд, мэргэжил нэгт анд найз нар нь ирж хүндэтгэл үзүүллээ.

 

В.Баттулга нь тус номыг  бүтээхийн тулд гэрэл зургийн үүсэл хөгжил, монголчуудтай холбоотой ховор хуучин зургууд, архивын бичиг баримт, дэлхийд алдартай гэрэл зургуудын түүх, монголын гэрэл зурагчдын тухай мэдээ мэдээлэл цуглуулж, өргөн цар хүрээтэй судалгааны үндсэн дээр тулгуурлан бүтээсэн нь хожмын гэрэл зурагчдад гарын авлага болохуйц даацтай ном болжээ хэмээн  номын өмнөтгөлд Б.Галаарид дурджээ.

Ийнхүү эрхэм хүндэт уншигч таны мэлмийг баясгах гэрэл зургийн шинэ ном зүүнээс гарлаа.