Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ники Минажийн лааны тосон баримлын хяналтыг чангатгана

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр эмэгтэй рэппер Ники Минажийн лааны тосон баримал Лас Вегас дахь Мадам Тюссогийн музейд залрах болсон билээ.

Түүний барималыг алдарт "Anaconda" видео клипных нь нэг жилийн ойгоор видео дээрх дүрслэлээр нь бүтээсэн гэдэг.

Гэтэл энэ өвөрмөц барималтай музейн үзэгчид хэт ёс зүйгүй харьцаж, дуучны нэр хүндийг унагах болсон байна.

Тиймээс музейн захиргаа үзэгчдэд зориулан анхааруулга гаргаж, дуучны баримал дээр онцгойлон харуул, хяналтыг нэмэгдүүлэхээр болсон гэнэ.

 
 
 
 
 

Эх сурвалж: Mashable