Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлжийн бүртгэл үргэлжилж байна

www.ulaanbaatar.mn
2015 оны 8 сарын 31
ulaanbaatar.mn
Зураг зураг

Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл явагдаж байна.

Дөрөвдүгээр ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8,727 га газарт 28,963 иргэнд газар өмчлүүлэх бөгөөд бүртгэл наймдугаар сарын 25-ны өдөр 12:00 цагаас эхэлсэн юм. Бүртгэл 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ. 

Энэ хугацаанд  WWW.UMCH.UB.GOV.MN, WWW.ULAANBAATAR.MN сайтуудаар бүртгүүлэх боломжтой. Цахимаар газар өмчлүүлэх журмын дагуу 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлийн иргэн болсон, өмнө нь газар өмчилж байгаагүй иргэд хамрагдана. Цахим газар өмчлөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285 тусгай дугаар болон 11 319215, 11 315334 утсаар холбогдож лавлах боломжтой юм байна.