Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Газрын дундад тэнгисээс асар том байгалийн хийн орд илэрчээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Италийн эрчим хүчний Эни компани дэлхийд томд тооцогдох байгалийн хийн ордыг Египетийн эргээс холгүй илрүүлснээ өчигдөр зарлажээ.

Египетийн эргээс 190 орчим км зайнд, Шорук блокын 1.45 км гүнд байгаа Зор нэртэй орд нь Газар дундын тэнгис болон Египетээс олдсон хамгийн том нөөц гэнэ.

Бүрэн олборлож эхэлснээр энэ нөөц нь Египетийн байгалийн хийн хэрэгцээг олон арван жил хангана гэжээ.

Эни компаний CEO Клаудио Дэскалзи Кайр хотноо Египетийн ерөнхийлөгч Абдел-Фаттах эл-Сисситэй уулзсаны дараа энэ мэдэгдэл гарчээ.

Зорын нөөцийг урьдчилсан байдлаар 850 тэрбум куб метр байгалийн хий, 5.5 тэрбум баррель газрын тостой гэж тогтоогоод байна.

Эзлэх талбайн хэмжээ 100 км квадрат.

Эни компани нь 1954 оноос өөрийн охин компаниар (IEOC) дамжуулан Египетийн зах зээлд ажиллаж байгаа тус улсын гол эрчим хүчний үйлдвэрлэгч юм.

Тус компаний илрүүлсэн хамгийн том байгалийн хийн орд нь Мозамбикийн Мамба бөгөөд нөөцийн хэмжээ нь 2.1 их наяд куб метр юм байна.

 

Эх сурвалж: Associated Press