Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжин 2022 оны Өвлийн Олимпыг зохион байгуулахаар боллоо

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Дөнгөж сая Малайзийн Куала Лумпур хотод хуралдаж байгаа ОУ-ын Олимпын Хорооны гишүүд 2022 оны Өвлийн Олимпыг зохион байгуулах хотоор Бээжинг зарлалаа.

Ингэснээр Бээжин хот нь өвөл, зуны олимпыг хоёуланг нь зохион байгуулсан анхны хот болох юм.

Түүнтэй Казахстаны Алматы хот өрсөлдөж 44:40 саналаар буюу тун бага зөрүүгээр ялагджээ.

Олон улс орон өвөл зуны олимпуудыг зохион байгуулж байсан ч хот гэдэг утгаараа Бээжин хот анхных болж байна.

Бээжин хот 2008 оны зуны олимпыг зохион байгуулж байсан туршлагатай, барилга байгууламжууд нь бэлэн байгаа ч өвлийн спортын зарим уралдаан тэмцээн зохиох уул, байгалийн нөхцөл байхгүй.

Гэсэн ч Бээжингээс хойш 60 км зайтай Яньчин, 140 км зайтай Заньжякоу хотуудад ийм байгалийн тогтоц байгаа ба тэдгээр хотууд хүртэл өндөр хурдны төмөр зам тавихаар төлөвлөжээ.

Заньжякоу хотыг Монголчууд Хаалган хот гэдгээр нь мэднэ.

Ийнхүү Монголчууд бидэнд өвлийн олимпыг ойроос үзэх нэгэн боломж гарч байна.