Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Залуучуудын орон сууцны корпораци байгуулах санамж бичигт гарын үсэг зурав

ikon.mn
2015 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Барилга Хот Байгуулалтын Яам, Монголын Залуучуудын Холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаa. Энэхүү санамж бичгийн зорилго нь “Залуучуудын орон сууцны корпораци” /ЗОСК/ үүсгэн байгуулж, залуучуудад зориулсан орон сууцны хөтөлбөртэй болоход орших аж.

Талууд “Санамж бичигт”-т дурьдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжийн дагуу харилцан бие биенээ хүндэтгэж, аливаа асуудлыг зөвшилцөн, үр дүнтэй хамтран ажиллах чиглэлийг баримтлан уулзалт, семинар, сургалтуудыг тогтмол зохион байгуулах юм байна.

Санамж бичигт Барилга Хот Байгуулалтын Яам”-ыг төлөөлж Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга У.Отгонбаяр, Монголын Залуучуудын Холбоог төлөөлж Орон Сууцны байнгын Хорооны дарга П.Анхбаяр нар гарын үсэг зурав.