Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Angry Birds 2 ГАРЛАА!

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 7 сарын 30
IKON.MN
Зураг зураг

Алдарт Angry Birds тоглоомны хоёр дахь хувилбар iOS, Android утаснуудад гарлаа.

Хэдийгээр анхны хувилбар нь 16 дэд хувилбараар шинэчлэгдэж байсан ч энэ бол Angry Birds 2 хэмээх анхны хоёрдогч хувилбар юм.

Үүнд цоо шинэ график, олон сонирхолтой үеүд, шинэ сонин боломжууд нэмэгджээ.

Бүр тухайн үеийг давахдаа ямар шувуу сонгохоо шийддэг болсон байна.

Тоглож үзсэн хүмүүс анх удаа Angry Birds-ыг тоглож үзэж байсан үеийн мэдрэмжээ дахин авснаа ярилцаж байгаа юм.

Angry Birds 2 нь үнэгүй бөгөөд тоглоомын туршид нэмэлт боломжуудыг худалдан авахад нээлттэй юм байна.

Татаж авах холбоосууд iOS, Android.

 

Эх сурвалж: TheNextWeb