Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

NASA харь гаригийнханд зориулж илгээсэн бичлэгүүдээ дэлгэлээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 7 сарын 29
IKON.MN
Зураг зураг

1977 онд NASA агентлаг Voyager 1, 2 нэртэй хоёр хөлгийг Бархасбадь, Санчир гаригууд руу илгээсэн юм.

Тэр үед хоёр хөлөгт алдарт Golden Record студид бичсэн нэг нэг 12 инчийн алтадсан диск суулган сансарт илгээсэн гэнэ. Дээрх зурган дээр дискний гадна тал (cover) харагдаж байна. Дискэнд манай дэлхийн олон янзын дуу авиаг бичжээ. Зорилго нь хэрвээ харь гаригийнхантай тааралдвал манай дэлхийн тухай ойлголт, мэдээллийг хүргэх байв.

Тэгвэл NASA саяхан энэхүү сансарт илгээсэн бичлэгүүдээ SoundCloud сүлжээнд байрлуулж олон нийтэд сонирхуулсан байна.

Дараах жишээн дээр үнсэлт, эх, хүүхдийн дуу чимээ, шимпанзе мичний дуу, хөлийн чимээ, зүрхний цохилт, инээд зэрэг авиа багтаж байна.

 

Дээрхээс гадна нийт 115 дуу, дүрсийг, 55 хэл дээрх мэндчилгээ, тухайн үед ерөнхийлөгч байсан Жимми Картерын мэндчилгээг дискэнд багтаажээ.

NASA дискнүүдийг хамгаалалттай хөнгөн цагаан хайрцганд хийж, хэрхэн ашиглах зааврыг хавсаргасан гэнэ.

Үүнээс гадна NASA 1972 онд хөөргөсөн Pioneer 10, Pioneer 11 хөлгүүдийн дотор 6х9 инчийн алтан хавтас дээр манай дэлхийн эрэгтэй, эмэгтэй хүний дүрсийг сийлэн хадаж өгсөн байна. Зорилго нь мөн л ийм амьтад дэлхий хэмээх гариг дээр амьдарч байгаа гэсэн мэдээлэл өгөх.

 

Бараг 40-өөд жилийн өмнө хөөргөсөн Voyager хөлөг тасралтгүй аялах ёстой бөгөөд өнөөдөр манай нарны аймгийн бүх гариг, дагуулуудын дэргэдүүр өнгөрч нарны аймгаас гадагш аялж яваа юм.

2012 онд Voyager 1 нь анх удаа од хоорондын орон зайд (interstellar) нэвтэрсэн хөлөг болсон. Одоо тэр Дэлхийн вангаас нар хүртлэх зайг гурваар үржүүлсэнтэй тэнцэх замыг (12 тэрбум милль) туулаад байгаа. Магадгүй хэзээ нэгэн цагт дискнүүдийг харь гаригийнхан олж сонсох ч юм билүү.

 

Эх сурвалж: Techinsider