Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ургацын 50-60 хувийг алдах эрсдэл үүсчээ

Г.Ганчимэг
2015 оны 7 сарын 7
Зууны мэдээ
Зураг зураг

Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсгийнхэн гантай болон гандуу байгаа аймгуудад гамшгийн үнэлгээ хийж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ.

Ихэнх аймагт хур тунадас олон жилийн дундажтай харьцуулахад бага орж, өвс, ногооны гарц муу, мал сүрэг тарга тэвээрэг сайн аваагүй, хуй салхи олонтаа салхилж, зарим гол, горхи ширгэснээс малчид өвөлжөө, хаваржаандаа зусаж байна.

Өвс, ногоо муугаас хадлан, тэжээл бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэл ажил хүндэрч, төлөвлөсөн ургацын 50-60 хувийг алдах эрсдэл үүсчээ.

Хэрлэнбаян-Улаан, Малхын аймаг дундын отрын бүс нутаг энэ жил отроор мал оруулж өвөлжүүлж, хаваржуулах боломжгүй байгаа аж.

Гантай аймгуудын малчид, тариаланчид, ард иргэдийн сэтгэл санаа гундуу, тариалалт нь зогсонги байдалд орсон аж ахуйн нэгжийн эзэд сэтгэл зүйн гүн хямралд орсныг далимдуулан ашиг хонжоо хайгчид хонь, адуу малаар уул усны тахилгыг хийнэ гэж иргэдийг төөрөгдүүлэх болжээ.

Зураг