Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр улсын хоорондын хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх санал тавилаа

ikon.mn
2015 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

ИБУИНВУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан Төрийн сайд Лорд Франсис Моодтой уулзлжээ. Уулзалтад Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга, Уул уурхайн сайд Р.Жигжид, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа нар оролцсон байна. 

Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг “Блүүмберг Ашиа” телевизэд ярилцлага өгчээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсад орох хөрөнгө оруулалтад Их Британын Засгийн газраас дэмжлэг авах, хоёр улс хоорондын хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх санал тавьсан бол Худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан Төрийн сайд Лорд Франсис Моод Их Британын Засгийн газрын зүгээс Монгол Улсад бүхий л талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон хуулийн компаниудын үйл ажиллагааг дэмжих, хиймэл дагуулын салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон аж. Мөн тэрээр бизнестэй холбоотой хуулиуддаа өөрчлөлт оруулахдаа хувийн хэвшил, бизнесийн салбарынхны санал шүүмжийг авч байх нь ач холбогдолтой гэдгийг онцоллоо.

Мөн уулзалтын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дугуй ширээний ярилцлагад оролцсон юм. Тэрээр уул уурхай, дэд бүтцийн салбарт хамтарч ажиллах боломж нээлттэй байгааг дурдаад уулзалт өндөр ач холбогдолтой боллоо гэдгийг онцоллоо. Монгол Улсад хөрөнгө оруулах, хамтарч ажиллах сонирхол их байгааг тус улсын бизнес эрхчлэгчдийн төлөөллүүд хэлж байлаа. 

Хөрөнгө оруулагчдад Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагыг танилцуулах зорилготой энэхүү уулзалтад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт Монгол Улсын төсвийн өнөөгийн байдал, мөнгөний бодлого, эдийн засгийн ерөнхий өсөлт, одоо хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн талаар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Б.Бямбасайхан уул уурхайн томоохон төслүүдийн талаар танилцуулга хийсэн байна.