Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Жигжид: ОТ төслийн өгөөжийн 54 хувийг Монголын тал хүртэх асуудлыг баталгаажуулсан

Г.Номин, iKon.mn
2015 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Уул уурхайн яамнаас cap бүрийн дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагт зохион байгуулдаг "Ил тод уул уурхай" хэвлэлийн бага өнөөдөр боллоо.

Энэ оны эхний дөрөвдүгээр сарын байдлаар нүүрс 8.0 сая тонн, алт 1.4 тн, газрын тос 341.7 мянган тонныг тус тус олборлоод байна. Хайлуур жоншны баяжмал 68.9 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 241.7 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 0.8 сая тонн, цайрын баяжмал 32.5 мянган тонныг тус тус үйлдвэрлээд байна.

Оны эхний дөрвөн сард 414.7 мянган тонн зэсийн баяжмал, төмрийн хүдрийн тухайд 1.5 сая тонны, алт 3,362.0 кг, нүүрс 4.2 сая тонн, газрын тос 343.2 мянган тонныг тус тус экспортложээ.

 

Нэр төрөл

Хэмжих нэгж

4 сарын өссөн дүнгээр

2015 оны жилийн телөвлөгеө ба гүйцэтгэл

Экспорт

Экспорт

(Биет хэмжээгээр)

(Биет хэмжээгээр)

Төлөвлөгөө

Гүйцэтгэл

 хувь

Төлөвлөгөө

хувь

1. Зэсийн баяжмал (металл агуулгаараа)

мян.тн

416.7

414.7

99.5

1,250.0

33.2

2. Молибдений баяжмал (металл агуулгаараа)

мян.тн

1.1

1.6

145.5

3.3

48.5

3. Нүүрс

сая.тн

5.0

4.2

84.0

15.0

28.0

4. Алт

тн

3.3

3.4

102.0

10.0

34.0

5. Жонш

мян.тн

88.3

80.8

91.5

264.8

30.5

6. Төмөр

мян.тн

1.2

1.5

128.6

3.5

42.9

7. Цайр

мян.тн

26.7

42.7

160.1

80.0

53.4

8. Газрын тос

мян.тн

350.0

343.5

98.1

1,050.0

32.6

 

Хэвлэлийн хуралд салбарын сайд Р.Жигжид оролцож, олон нийтийн анхаарлын төвд байгаа  уул уурхайн салбарын зарим асуудлаар мэдээлэл хийсэн юм.

 

Уул уурхайн сайд Р.Жигжид "Өнгөрсөн сарын хувьд Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд гарын үсэг зурсан нь  олон нийтийн анхаарлын төвд байлаа.

“Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд хувьцаа эзэмшигчид гарын үсэг зурснаар Оюу толгой төслийн нийт өгөөжийн 54 хувийг монголын тал хүртэх асуудлыг баталгаажуулж, Оюу толгой ХХК-ийн үйл ажиллагаа болон санхүүд монголын тал хяналтыг тавьж ажиллах тогтолцоог бий болголоо.

Мөн менежментийн төлбөрийг далд уурхайн бүтээн байгуулалтын үед 3 хувь болгож, 4.2 тэрбум ам. долларын төслийн зээлийг далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулахаар талууд тохирсон" гэлээ.

Түүнчлэн өнгөрсөн сард Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлагдаад байна.

Энэ хууль батлагдсанаар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт төвлөрч буй орлогын 30 хувь, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийм орлогын 50 хувийг тус тус нийслэл, аймаг, сум, дүүргийн хөгжлийн санд нэмж төвлөрөх юм. 

Ингэснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос орон нутаг шууд хувь хүртэх боломж бүрдэж байгаа талаар салбарын сайд хэлж байлаа.