Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Найман сургууль, 24 цэцэрлэгт “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл” олголоо

www.ulaanbaatar.mn
2015 оны 5 сарын 22
ulaanbaatar.mn
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох асуудлаар магадлан шинжилгээ хийж дүгнэлт гаргаж, санал боловсруулах “Шинжээчийн ажлын хэсэг” байгуулж ажиллажээ.

“Шинжээчийн ажлын хэсэг”-ийн дүгнэлтээр 12 Ерөнхий Боловсролын Сургууль, 43 цэцэрлэг материалаа ирүүлснээс бичиг баримт, материал болон барилга байгууламж, сургалтын орчин, нөхцөлтэй танилцаж найман Ерөнхий Боловсролын Сургууль, 24 цэцэрлэгт “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл” олгохоор шийдвэрлэсэн байна. Үүний дагуу Улаанбаатар хотод шинээр үйл ажиллагаа эрхлэх хувийн өмчийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн гэрчилгээг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл гардууллаа.
 
"Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл” олгосноор цэцэрлэгийн бүлгийн тоо 72-оор, хүүхдийн орны тоо 1324-өөр, сургуулийн өмнөх боловсролын сургалт 1, 2 хувиар нэмэгдэж байна.

Харин хувийн өмчийн их, дээд сургуулийн дэргэд ахлах сургууль 4, бүрэн дунд сургууль 2, бага сургууль 2 тус тус байгуулагдсанаар ерөнхий боловсролын 8 сургуульд 1500-аад хүүхдийн суудлын тоо нэмэгдэж байгаа ажээ.

Мөн шинээр байгуулж байгаа сургууль, цэцэрлэгүүдэд нийт 326 ажлын байр нэмэгдэх юм байна.