Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын пуужингийн зургийг “фотошопдсон” гэжээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр Хойд Солонгос анх удаагаа шумбагч онгоцноос пуужин харваж дэлхий нийтийг цочирдуулсан.

Их удирдагч Ким Жон Ун харваж байгаа пуужинг харан баясгалантай зогсоо зураг хаа сайгүй тарсан билээ. Зарим хэвлэлүүд Ким Жон Ун өмнө нь хэзээ ч ийм баяртай царай гаргаж байгаагүй хэмээн онцолж байлаа.

Барууныхан ч хэрвээ үнэхээр Хойд Солонгос ийм технологи эзэмшсэн бол тоглоомын дүрмэнд өөрчлөлт оруулна хэмээн болгоомжилж байв.

Гэтэл саяхан Германы экспертүүд Хойд Солонгосын дэлхий нийтэд тараасан зураг нь засвар орсон, зохиомол зураг болохыг баталжээ.

Нарийвчилбал пуужингийн тэсрэлтийн хэсэг усны мандал дээрх буусан тусгалтайгаа зөрж байгааг харуулсан байна.

Үүнээс гадна Хойд Солонгосын өнөөг хүртэл бүтээсэн зэр зэвсгийн түүхийг харвал тэд шумбагч хөлгөөс харвах баллистик пуужин бүтээх түвшинд хүрэхэд хол байгаа гэж тайлбарлажээ.

бодит туршилтын зураг

 

Эх сурвалж: The Telegraph