Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Apple-ын хувьцааны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 4 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Өчигдөр Apple корпораци 2015 оны хоёрдугаар улиралын (1-3 сар) санхүүгийн тайлангаа танилцууллаа.

Энэ улиралд iPhone-ы өндөр борлуулалтын улмаас Apple төлөвлөж байсан орлогоо давуулан биелүүлжээ.

Тайлан зарлагдсаны дараа Apple-ын нэгж хувьцааны үнэ 1.25 хувь өсч $134 хүрсэн нь бүх цаг үеийн хамгийн дээд үзүүлэлт юм.

Мөн Apple ноогдол ашиг хуваарилах төлөвлөгөөгөө шинэчилснээ зарласан байна.

Ирэх хоёр жилд тэд нийт $200 тэрбумыг хувь эзэмшигчиддээ ноогдол ашиг болон хувьцааг буцаан худалдаж (buyback) авах хэлбэрээр тараах юм.

Тим Кукын хэлснээр хуучин iPhone хэрэглэгчдийн 20 хувь нь шинэ iPhone 6, 6 Plus руу шилжсэн тул цаана нь 80 хувийн зах зээлийн багтаамж байгаа гэлээ.

Мөн Хятад дахь борлуулалт Европын борлуулалтыг анх удаа давсан байна.

iPad-ын борлуулалт буурсны гол шалтгааныг iPhone, Mac-ын каннибализацитай холбоотой гэж тайлбарлажээ.

Apple-ын хоёрдугаар улирлын тоо баримтуудын дэлгэрэнгүй:

 

  • EPS (earning per share):         $2.33, төсөөлж байснаас 40% өссөн
  • Орлого:                                   $58.01 тэрбум, төсөөлж байснаас 27% өссөн
  • iPhone-ы тоо:                          61.2 сая, төсөөлж байснаас 40% өссөн
  • iPad-ын тоо:                            12.62 сая, төсөөлж байснаас 23% буурсан
  • Mac компьютер:                     4.56 сая, төсөөлж байсан тоо 4.7 сая
  • Gross margin:                          40.8%, төсөөлж байсан хувь 39.5%
  • Бэлэн мөнгөний нөөц:           $194 тэрбум

 

Орлогыг зах зээлээр нь задлан харуулбал:

Зах зээл Орлого
Хойд ба Өмнөд Америк $21.3 тэрбум
Европ    $12.2 тэрбум
Хятад   $16.8 тэрбум
Япон  $3.45 тэрбум
Үлдсэн Ази Номхон Далайн бүс $4.21 тэрбум

 

Эх сурвалж: Bloomberg, Business Insider