Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн роботоос хурдан ажиллаж чадах уу?

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 4 сарын 27
IKON.MN

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Пеннсилваний Дойлстоун хотод Дэлхийн Шооны Холбооны тэмцээн дээр уламжлалт 3х3 Рубикийн шооны дээд амжилт эвдэгдлээ.

Коллин Бурнс хэмээх хүү шоог 5.25 секундэд эвлүүлсэн нь 2013 онд Нидерландын Матс Валкын тогтоосон 5.55 секундээс 0.3 секундээр хурдасгажээ.

Lego MindStorm тоглоомоор бүтээсэн робот ийм шоог өнгөрсөн жил 3.253 секундэд эвлүүлсэн билээ.

Тэгвэл хүн төрөлхтний өмнө роботыг гүйцэхэд дахиад багагүй зүтгэл хэрэгтэй байгааг харж болно.

Lego роботын тоглолт: