Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Парадад алхах цэрэг эрс өнөөдөр ОХУ-ыг зорино

Өглөөний сонин
2015 оны 4 сарын 24
MorninigNews.mn
Зураг зураг

ОХУ-ын Москва хотын Улаан талбайд ялалтын парадад алхах бүрэлдэхүүн өнөөдөр өглөө ОХУ-ыг зорих гэж байна. Тэд ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл тусгай автобусаар явах бөгөөд тэндээс нь ОХУ-ын цэргийн тусгай онгоц авах аж.

Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр өчигдөр бүрэлдэхүүнийг ОХУ-ыг зорихоос нь өмнө бэлтгэлийн явцтай танилцсан юм. Тэрбээр парад оролцогчдод "Дэлхийн орнуудын цэргүүдэд Монголын цэргийн сүр хүчийг гайхуулж, цог золбоолог гэдгээ харуул. Эр цэргийнхээ сүр хүчийг гайхуулах том боломж та нарын гарт байна" хэмээн захиж, амжилт хүслээ.

Дашрамд дурдахад уг парадад манай улс болон Киргизстан, Казакстан, Тажикстан, БНХАУ, Энэтхэг, Азербайджан, Армени, Белорусь, Серби зэрэг 10 улсын Зэвсэгт хүчнээс тус бүр 70 цэргийн алба хаагч оролцох юм байна.

Энэхүү жагсаалыг удирдаж Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд удирдаж Монгол Улсын тугийг ахлах дэслэгч Ж.Баярцогт, дэслэгч А.Алтантүлхүүр, хошууч А.Төгс-Эрдэнэ нар залан алхах юм байна.

Зураг