Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

О.Гүндэгмаа олимпийн эрхээ өвөртлөв

Монголын мэдээ
2015 оны 4 сарын 13
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг \mpa.mn\

БНСУ-ын Чанвон хотод болж буй буудлага спортын “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцож буй манай багийнхнаас спортын гар бууны 25 метрийн дасгалд өрсөлдсөн МУХБ, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа шигшээд шалгарч, “Рио 2016” олимпийн наадмын эрх авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл манай гавьяат шигшээ буудлагад ч амжилттай буудан алтан медаль хүртжээ

Шигшээ буудлагад Хятадын 21 настай луу тамирчин Ли Юэмейг 7:3-аар буулгаж авсан байна.

Энэ дасгалд хүрэл медалийг Болгарын ахмад тамирчин Антоанетта Бонева хүртжээ.

 

Зураг