Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Татварын Ерөнхий Газар Үндэсний Дата Төвтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

ikon.mn
2015 оны 4 сарын 1
iKon.MN
 

Төрийн байгууллагуудын цахим мэдээллийн санг Үндэсний Дата Төвд шилжүүлэн байршуулах тухай” Засгийн газрын 2012 оны 146 дугаар тогтоол, “Төрийн байгууллагуудын цахим мэдээллийн санг ашиглах тухай” Засгийн газрын 2013 оны 212 дугаар тогтоол, Засгийн газрын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 285 дугаар тогтоол, Монгол Улсын холбогдох бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Татварын Ерөнхий Газар болон Үндэсний Дата Төв УТҮГ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү арга хэмжээнд Татварын Ерөнхий Газрын дарга Б.Ариунсан, Үндэсний Дата Төвийн захирал З.Энхболд, ТЕГ-ын дэд дарга А.Энхболд, Мэдээллийн Технологийн Төвийн дарга Х.Батбаяр, НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга, ҮДТ-ын Мэдээллийн технологи хариуцсан хэлтсийн дарга Ж.Батсайхан, хуульч Н.Нарантуяа нар оролцов.

Хамтын ажиллагааны хүрээнд НӨАТ-ын урамшууллын систем, цахим татварын систем, цахим төлбөрийн систем, и-мэйл үйлчилгээ зэрэг татвар төлөгчдөд зориулсан татварын системүүдийг ҮДТ-д байршуулах, тэдгээрийн хэвийн найдвартай үйл ажиллагааг ханган ажиллахаар боллоо.