Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Сөрөг хүчний нэр дэвшигч Нигерийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Цэргийн захирагч асан, 72 настай Мухаммаду Бухари Нигерийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан сөрөг хүчний анхны нэр дэвшигч боллоо. 

Нигерийн Ерөнхийлөгч асан Жонатан Гүүдлак түүн рүү залгаж баяр хүргээд ялагдлаа хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдсэн байна. 

Албан бус тоогоор Бухари өрсөлдөгчөөсөө хоёр саяаар илүү санал авсан аж. 

Бухаригийн дэмжигчид сонгуулийн дүнг зарласны дараа хойд Кано болон Кадуна мужийн гудамжинд гарч дуулж, бүжиглэн баяраа тэмдэглэжээ.  

Нигери нь Африк тивийн хамгийн олон буюу 174 сая хүн амтай, дэлхийд хүн амын тоогоороо долоодугаар байрт ордог улс юм. Мөн байгалийн баялаг ихтэй бөгөөд газрын тосны олборлолт, экспортоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг.

Гэвч сүүлийн жилүүдэд тус улсын дотоодод зөрчил тэмцэл ихтэй байгаа бөгөөд Боко Харам зэвсэгт бүлэглэл хэд хэдэн удаагийн террорист ажиллагаа явуулж олон хүүхэд, эмэгтэйчүүдийг хохироосон билээ.