Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Tesla 4 сарын 30-нд цоо шинэ бүтээгдэхүүн танилцуулна

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 3 сарын 31
IKON.MN
Зураг зураг

Tesla компаний гүйцэтгэх захирал Элон Маск өчигдөр хувийн твиттер хуудсандаа нэгэн чухал мэдээлэл жиргэжээ.

Энэ бол Tesla компани дөрөвдүгээр сарын 30-нд Калифорний Хауторн дахь байрандаа “цоо шинэ бүтээгдэхүүн” танилцуулах тухай.

Гэхдээ энэ нь тэдний гол бүтээгдэхүүн болох цахилгаан машинтай холбоогүй гэнэ.

Ажиглагчид Tesla-г өөрийн автомашины баттерейн технологи, мэдлэг дээр тулгуурлан ахуйн хэрэглээний баттерей гаргах байх гэж таамаглаж байна.

Энэ баттерей нь нэг өрхийн цахилгааны хэрэглээг бүрэн хангах хэмжээний байх боломжтой гэнэ.

Гэхдээ зарим хүмүүс Teslа цахилгаан автомашиныхаа баттерейг үйлдвэрлэж дийлэхгүй байгаа тул өөр зориулалтын баттерей гаргах нь юу л бол хэмээн дүгнэж байгаа.

Ямар ч байсан Tesla өөрийн 2015 оны эхний улирлын санхүүгийн тайланг зарлахаас хэд хоногийн өмнө энэ арга хэмжээг товложээ. Эндээс үзвэл 30-ны арга хэмжээ нь Элон Маскын бизнесийн үр дүнд сэтгэл дундуур байгаа хөрөнгө оруулагчдын амыг хаахад зориулагдсан зүйл гэдэг нь тодорхой байна.

 

Эх сурвалж: BI