Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Авто тээврийн ачаа тээвэрлэлт, албан татвар төлсөн эсэхийг шалгаж байна

www.ulaanbaatar.mn
2015 оны 3 сарын 31
ulaanbaatar.mn
Зураг зураг

Нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангуулах, гудамж замын хөдөлгөөнд оролцох авто машины ачааллыг тэнцвэржүүлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг дээшлүүлэх, замын байгууламжийг эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Замын цагдаагийн газар, Нийслэлийн Автозамын газар, Нийслэлийн Татварын газар хамтран авто тээврийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамж баталсан.

Уг удирдамжийн дагуу нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа ачааны автомашины ачаа тээвэрлэлт, автозам, замын байгууламжийн ашиглалт, автотээврийн хэрэгслийн албан татварт хяналт тавих 52 хоногийн хамтарсан шалгалтыг энэ сарын 20-ны өдрөөс эхэлсэн байна.

Уг шалгалтаар нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд оролцож буй ачааны  автомашинд  Монгол Улсын “Автотээврийн тухай”, “Автозамын тухай”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай”, “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай” хууль болон эрх бүхий байгууллагаас батлан гаргасан дүрэм, журам, стандартын биелэлтийн байдалд  хяналт, шалгалт хийж илэрсэн зөрчил,  дутагдлыг арилгуулах, тэдгээрийн гарч буй шалтгаан нөхцөлийг тогтоох,  эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлууд хийгдэж байна.