Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Эм, вакцин, оношлуурын бүртгэлийн талаар сургалт зохион байгууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Эрүүл Мэнд, Спортын Яам, ЭМСХХ-4 төсөл, ЭМХТ хамтран Эм, вакцин, оношлуур бүртгүүлэгч, үйлдвэрлэгч байгууллагуудын бүртгэлийн асуудал хариуцсан 100 мэргэжилтэнүүдэд Эм, вакцин, оношлуурын бүртгэлийн үйл ажиллагааны талаар сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар: Эм, вакцин, оношлуурын бүртгэлийн үйл ажиллагааны хууль эрх зүйн орчин, хатуу зохицуулалтай улс орны эмийн бүртгэлийн үйл ажиллагаа, эмийн бүртгэлийн техникийн баримт бичгийг хэрхэн хүлээн авах, ДЭМБ-аас эмийн бүртгэлийн үйл ажиллагаа, бүртгэлийн материалын талаар гаргасан гарын авлага, зөвлөмж, сертификатын схем, Эм, вакцин, оношлуурын бүрдлийг хангах цаашид анхаарах асуудлын талаар холбогдох мэдээллийг хийсэн.

Үүний үр дүнд эмийн бүртгэлийн мэргэжилтнүүдийн чадавх сайжирч, эмийн бүртгэлийн баримт бичигт анхдагч дүн шинжилгээ хийх, шаардлага хангасан бүртгэлийн баримт бичгийг бүрдүүлэн ирүүлэх, хүн ам, эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлгийг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай, сонголт хийх боломж бүхий эм бүртгэгдэх, эмийн хангамж хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой юм.