Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Тэтгэврийн дундаж хэмжээ 10 орчим хувиар өсч 283 мянган төгрөг болжээ

С.Бадрал, iKon.mn
2015 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" 52 дугаар тогтоол, "Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 53 дугаар тогтоолыг тус тус баталсан.

Дээрх тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгох 500,000 хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22,000 төгрөгөөр, 500,000 ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн хэмжээг 20,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 126,000 төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээ 58,000 төгрөгөөр тус тус тогтоож, 2015 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж байна.

Эдгээр арга хэмжээний хүрээнд

  • 320 мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 22,000 төгрөгөөр 
  • 17 орчим мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 20,000 төгрөгөөр нэмэгдүүлснээр  тэтгэврийн дундаж хэмжээ 10 орчим хувиар өсч 283 мянган төгрөг болж 
  • Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 230,000 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 195,000 төгрөгт тус тус хүрч байна.

Харин Нийгмийн халамжийн 75 мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 11,000 төгрөгөөр, Нийгмийн халамжийн асаргааны 42.2 мянган тэтгэмж авагчдын тэтгэмжийн хэмжээг 5,200 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 126,500 төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээ 58,000 төгрөг боллоо.