Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганбат: Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 58 мянган хүнээс 20 мянгыг нь хассан

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хууль зүйн Байнгын хорооноос намрын чуулганаар хийсэн ажлаа танилцууллаа.

Байнгын хорооны дарга Д.Ганбат “2015 онын намрын чуулганы хугацаанд Хууль зүйн Байнгын хороо 23 удаа хуралдаж, 73 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Бие даасан нэг хууль,  нэмэлт өөрчлөлт оруулах тухай 34 хууль, хүчингүй болсонд тооцох тухай нэг хууль, УИХ-ын тогтоолын таван төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар батлуулсан.

Хууль зүйн Байнгын хороо намрын чуулганаар хэлэлцэх байсан шүүхийн шинэчлэлийн хүрээнд өргөн барьж, хэлэлцэх шатанд явж байсан Зөрчлийн  тухай, Гэмт хэргийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх  тухай,  Өршөөл үзүүлэх тухай зэрэг хуулийн төслүүдийг  Засгийн газар эргүүлэн татсанаар хэлэлцэж амжаагүй юм. Мөн Хүний эрхийн дэд хорооны бүтцэд өөрчлөлт оруулсан.

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, Улсын ерөнхий прокурор гэх мэт хүмүүсийг шинээр томилсон. Мөн хөрөнгө орлогын мэдүүлгийг 58 мянган хүнээс авдаг байсныг 38 мянга болгон бууруулсан

Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Хууль тогтоомжийн төсөл боловсруулах өргөн мэдүүлэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, журмын тухай хууль гэх мэт есөн бие даасан хууль, 300 гаруй нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр өргөн мэдүүлж байна” гэлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэх Гэмт хэргийн тухай хуулийн нэрийг өөрчлөн оруулж ирж байгаа гэж байна. Ямар зүйл заалтууд нь өөрчлөгдсөн бэ?

-Гэмт хэргийн тухай хуулийг Эрүүгийн хууль болгон нэрийг нь өөрчлөн өргөн барьсан. Хэлэлцэх эсэхээ шийдээд, ажлын хэсэг байгуулсан. Олон зөв зүйтэй заалт орж ирсэн. Одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль социализмын үеийн хуучинсаг хууль.  Зарим гишүүн Эрүүгийн  хуулийн өөр төсөл боловсруулж байгаа.  Засгийн газар, гишүүдээс өргөн барьсан  төсөлтэй  хамтатгаж хэлэлцэх болов уу. Х.Тэмүүжин сайдын үед өргөн барьсан Гэмт хэргийн тухай хуулийн төслөөс нэг их ялгаатай зүйл байхгүй. Зарим тодорхой заалтууд өөрчлөгдсөн.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж эхэллээ. Хууль зүйн Байнгын хорооны даргын хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийн тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хууль дээр УИХ-ын гишүүн Н.Батбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. 

-Хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг албан хаагчдаас 20 мянгыг нь хассан байна. Ямар албан тушаалтнуудыг хассан бэ?

-Хууль зүйн Байнгын хороо эрх хэмжээнийхээ хүрээнд хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг байсан 20 мянган хүнийг хассан. Хэтэрхий олон шаардлагагүй хүмүүс хөрөнгө орлогын мэдүүлэг өгч байсан юм. Мэргэжилтэн, туслах хүмүүсийн нэр байсныг хасаж 38 мянга болгосон.