Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрдэнэс Таван Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг баривчилжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

“Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хашиж буй Я.Батсуурийг хуулийн байгууллага шалгаж байгаа гэх мэдээлэл өнгөрсөн жилийн сүүлчээс цацагдаж эхэлсэн. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Дэнзэнтэй холбоотой асуудлаас үүдэн шалгаж байгаа гэх хардлага олон нийтийн дунд тараад байсан юм.  

Ямартай ч түүнийг өнөөдөр баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Ямар үндэслэлээр ийнхүү баривчлах болсныг тодруулах гэсэн боловч албаны эх сурвалж тодорхой зүйл мэдээлсэнгүй.

Авлигатай Тэмцэх Газраас Нийслэлийн Прокурорын Газарт хандан Я.Батсуурийг баривчлах хүсэлт тавьснаар хяналтын прокурор харьяа тойргийн шүүхэд хандаж баривчлах захирамж гаргуулан түүнийг саатуулжээ.