Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Шагайн харваанд соёлын биет бус өвийн батламж гардуулна

Г.Номин, iKon.mn
2015 оны 2 сарын 27
iKon.MN

Шангри-Ла-2 төслийн байранд /Хуримын ордны урд/

09:00 цагаас: Хөдөлмөрийн сайдын нэрэмжит "Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2014" шагнал гардуулах ёслолын ажиллагаа эхэлнэ. 

Корпорейт 3 зочид буудалд /МҮХАҮТ-ын дэргэд/

09:00 цагаас: Монголын Хөлбөмбөгийн Холбооны ээлжит Их хурал эхэлнэ. Уг хурлаар холбооныхоо Ерөнхийлөгч, болон дэд Ерөнхийлөгч, Гүйцэтгэх Хорооны гишүүдээ сонгох юм байна.

Хил Хамгаалах Ерөнхий газрын хурлын танхимд

09:00 цагаас: Дэд бүтцийн хяналтын хуулиар эрх олгогдсон улсын байцаагчдыг чадавхжуулах сургалт эхэлнэ. МХЕГ-аас тус сургалтыг ЭХЯ, ЗТЯ, ХХЕГ, ЗХЖШ, СХЗГ, ИНЕГ, УБТЗ-ын ХНН, ХХЗХ, МТШХХГ, КАБГ-т ажиллаж буй улсын байцаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, мэргэшүүлэх зорилгоор хийж байна. 

Төрийн ордны Б танхимд

11:00 цагаас: УИХ дахь МАН-ын бүлэг намрын чуулган завсарласантай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа.

Дуурь Бүжгийн Эрдмийн театрт

11:40 цагаас: Шагайн харваанд соёлын биет бус өвийн батламж гардуулах ёслол болно. “Шагайн харваа”-г ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэн тунхаглаад байна. 

МАХН-ын төв байранд 

15:00 цагаас: МАХН үүсгэн байгуулагдсан болон Эх орончдын өдрийг тохиолдуулан МАХН-д шинээр гишүүн элсүүлэх, гишүүнчлэл сэргээх ёслолын арга хэмжээ болно.