Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Тархины үйл ажиллагааг шалгах 20 секундын ТЕСТ

ikon.mn
2015 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Энэхүү хялбаршуулсан тест нь тархины үйл ажиллагааны эрүүл мэнд муу байгаа эсэх, танин мэдэхүй чадвар буурч байгаа эсэхийг тодорхойлдог.

Нэг хөл дээрээ 20 секундээс илүү хугацаагаар зогсож чадахгүй байгаа нь тархины эрүүл мэнд муудаж, ой тогтоолт, хэл яриа, анхаарал зэрэг танин мэдэхүйн процессуудад асуудал үүсэж байгаатай холбоотой болох нь судалгаагаар тогтоогджээ.

Судалгаагаар нэг хөл дээрээ тэнцвэртэй зогсох чадвар нь тархины эрүүл мэндийг шалгах чухал тест гэдгийг тогтоосон бөгөөд нэг хөл дээрээ тэнцвэртэй тогтож чадахгүй байгаа хүмүүс өөртөө анхаарч, үүнд ач холбогдол өгөх хэрэгтэй. Учир нь энэ байдал уураг тархины өвчлөл, танин мэдэхүйн чадвар буурах өндөр эрсдэлтэй байгааг илтгэх магадлал тун өндөр” юм.

Америкийн Зүрхний Нийгэмлэгээс эрхлэн гаргадаг Stroke сэтгүүлд уг судалгааны талаар бичсэн бөгөөд 841 эмэгтэй, 546 эрэгтэйг судалгаанд оролцсон талаар дурджээ. Судалгаанд оролцогчид ямар нэг архаг хууч өвчингүй, эрүүл саруул, хүн бүр уг тестийг хоёр удаа давтаж хийсэн бөгөөд хамгийн өндөр үзүүлэлтийг нь тэмдэглэсэн.

Хамгийн урт хугацаагаар нэг хөл дээрээ зогсож чадсан хүн 60 секунд тэссэн байна.

Хамгийн урт хугацаагаар нэг хөл дээрээ зогсож чадсан хүн 60 секунд тэссэн байна

Тархины MRI оношилгоогоор нэг хөл дээрээ тэнцвэртэй зогсож чадахгүй байсан хүмүүсийн (20 секундээс их) уураг тархинд очих цусны эргэлт удааширч байжээ.

Тархины зурагнаас мөн дараах тоо баримт ажиглагдсан:

  • Тархиндаа хоёр болон түүнээс дээш гэмтэл авсан хүмүүсийн 34,5% нь тэнцвэрээ олохдоо муу
  • Уураг тархиных нь хоёр болон түүнээс олон хэсэгт цусны эргэлт удааширч буй хүмүүсийн 30% нь тэнцвэрээ олоход хүндрэлтэй байдаг

Эдгээр хүмүүст танин мэдэхүйн доройтлын шинж тэмдэг илрээгүй ч тархины гэмтсэн хэсгүүдээр цусны эргэлт удааширсан хэвээр байдаг байна.  Тэнцвэрээ шалгах уг тест нь хүний сэтгэхүйн чадварыг мөн тодорхойлж өгдөг.

Нэг хөл дээрээ удаан хугацаагаар тэнцвэртэй зогсож чадаж байвал тухайн хүний танин мэдэхүйн үйл явц сайн байна гэж ойлгож болох юм.

Сэтгэл судлаач Б.Тунгалаг

Эх сурвалж: www.setgel.org