Уншиж байна ...

"Дархан 144 сортыг бий болгосноор газар тариалангийн салбар сүүлийн зургаан жилд ₮61 тэрбумын нэмүү өртөг, ашиг олсон"

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:35 2024/04/25

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон 39 гишүүний 22 буюу 56.4 хувь нь дэмжлээ.

Шинжлэх ухаанд оруулсан хөрөнгө оруулалтын өгөөжийн талаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар тодрууллаа. 

Ингэхэд сайд Л.Энх-Амгалан "Нэг сая хүнд ногдох эрдэмтнийхээ тоогоор хөгжлийн ижил төстэй загвартай улсуудаас манайх гурав дахин бага байгаа. Хамгийн хөгжил дорой гэж болохуйц улсуудын нэг сая хүнд ногдох эрдэмтний тоо нь 1,500 гаруй. Харин манайд 300-400 бий. 

Шинжлэх ухаанд оруулсан санхүүжилтээс тодорхой үр дүн гарсан. Хоёрыг нь онцлохыг хүсэж байна.

  1. Дархан 144 дүгээр сорт. Энэ бол Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр хийгдсэн судалгаа. Халуун, ганд тэсвэртэй сортыг бий болгосноор өнөөдөр газар тариалангийн салбар жилд 10 тэрбум, сүүлийн зургаан жилд 61 тэрбум төгрөгийн нэмүү өртөг ашиг олсон байна. 
  2. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилж хийсэн элэг шилжүүлэн суулгах технологийн судалгаа. Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжигдсэн. Үр дүнд нь жил тутамд 8-16 тэрбум төгрөгийн гадагшаа урсах үргүй зардлыг багасгаж, олон зуун хүний амь насыг аварсан.

Мөн олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдсэн өгүүллийн тоо, эшлэгдсэн өгүүллийн тоогоороо сүүлийн 10 жилд манай эрдэмтэд Азидаа дээгүүрт үнэлэгдэж байгаа.

Нийтдээ 1,200 орчим өгүүлэл нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдэж 20,000 орчим удаа эшлэгдсэн" гэлээ. 

Нэмэлт мэдээлэл хүргэхэд "Буудайн Дархан-144 сорт нь дунд оройн болцтой (90-98 хоног) тариалангийн төв, болон тал хээрийн бүс нутгуудад тариалахад тохиромжтой, налалт, ган халуун, үрийн асгаралтад тэсвэртэй, тоост харуугаар талбайн нөхцөлд харьцангуй бага өвчилдөг ургацын өндөр чадавхтай (усалгаагүй нөхцөлд 45ц/га хүртэл ургац өгдөг), том үртэй, үрийн чанар сайтай, 1,000 үрийн жин 37.4-41.5г, натур жин 782л/г, уураг 16.9%, цавуулаг 35.3%, гурилын гарц 70.3%, ерөнхий үнэлгээ 4.1 балл, өвчинд тэсвэртэй. УСС-ын зөвлөлийн 2009 оны 03-р сарын 20-ны өдрийн №01 тоот протколоор нутагшсан сортоор батлагдсан" хэмээн танилцуулгадаа бичжээ

11:21 2024/04/25

"150 тэрбум төгрөгөөр Шинжлэх ухаан, технологийн парк байгуулж байна"

Улсын Их Хурал(УИХ)-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг шинжлэх ухааны салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар тодруулав. 

Үүнд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Сүүлийн 60 жилд хийгдсэн хамгийн том хөрөнгө оруулалт нь Шинжлэх ухааны нэгдсэн цогцолбор байгуулах ажил эхэлсэн. Нийтдээ 150 тэрбум төгрөгөөр барьж байгуулж байгаа. Энэ намар, ирэх хавраас нэгдсэн цогцолбор буюу шинжлэх ухааны парк хэлбэрээр ажиллах том бүтээн байгуулалтыг хийж дуусгана. 

Энэ бол шинжлэх ухаанд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалтын нэг" гэж хариулав.

Мөн санхүүжилтийн талаар "Өнөөдрийг хүртэл шинжлэх ухааны салбараа бүтэн циклээр нь санхүүжүүлж байгаагүй. Нэг судалгаанд зарцуулах мөнгө нь 20 сая төгрөг. Энэ мөнгөөр хийгдсэн судалгаанаас үр дүн нэхэх хэцүү" хэмээлээ.

Шууд үзэх: 
https://fb.watch/rFxg3FOtn0/