Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Мишель Родригес: 13 настай бүргэдчин охин намайг бишрүүлсэн

Б.Даваахүү
2015 оны 1 сарын 31
Монголын мэдээ
Зураг зураг

Украин гаралтай Америкийн загвар зохион бүтээгч, жүжигчин, хөгжимчин Милла Йововичийн  “Галзуу хурд”, “Аватар” зэрэг кинонд бүтээсэн дүрээрээ олонд танигдсан холливудын нэрт жүжигчин Мишель Родригестэй хийсэн ярилцлага “interviewmagazine”  сэтгүүлийн цахим хуудаст нийтлэгджээ. Манай орны үзэсгэлэнт байгаль, ахуйн талаар дурьдсан сонирхолтой ярилцлагыг орчуулан хүргэж байна. 

Мишель Родригес: -Тамд ямар байв даа.

Милла Йовович: -Миний анхны шинжлэх ухааны зөгнөлт кино шиг байгаагүй. Энэ удаа харь гарагийн алиений дүрийг бүтээлээ. 

М.Р: -Гайхалтай юм аа

М.Й: -Саяхан чиний инстаграмм хуудсыг үзэж байсан чинь Монгол руу явсан байна билээ. Тэнд юу хийсэн юм бэ?

М.Р-Мэдэхгүй ээ. /инээв/

Ер нь хүн бүр Монголд очиж үзэх хэрэгтэй. 

М.Й: -Гайхалтай. Би долоон жилийн өмнө Монгол руу явж байсан. Үнэхээр сайхан байж билээ. 

М.Р-Бедиуны маягаар хувцаслаад л элсэн цөлөөр аялсан уу?

М.Й: -Чи тоглоод байна уу. Дүүгээ дагуулаад Бээжингээс Улаанбаатар руу нисч тэндээсээ нисдэг тэргээр Өмнөговь руу явсан. 

М.Р: -Тийм ээ. Тэнд үнэхээр сайхан байсан. Тэнд зүлэг, өвс ногоо байсан шүү. Өмнөговь бүхэлдээ элсэн цөл биш юм байна билээ. 

М.Й: -Гол горхи, зүлэг ногоо, элсэн цөл гээд л. Тэр үе миний амьдралд тохиосон гайхалтай мөчүүдийн нэг байсан. Ер нь хүн бүр Монголд очиж үзэх хэрэгтэй. 

М.Р: -Тийм шүү. Би тэнд Казах үндэсний хүмүүстэй нэг гэрт амьдарсан. Ингэний хоормог уусан. Улаанбаатараас Өмнөговь хүртэл машинаар явсан үнэн галзуу байсан шүү. Ингэж явах надад үнэхээр таалагдсан. 

М.Й: -Би дүүдээ хэлж байсан юм. “Марко тэр байгалийн өнгийг хараач” гэж.

Миний хувьд Уолт Диснейгийн уран бүтээл дээр гардаг нутаг дэвсгэр тэнд л байгаа юм шиг санагдсан. Өмнө нь хэзээ ч харж байгаагүй байгалын үзэсгэлэнт, үлгэрийн юм шиг гайхалтай өвөрмөц тогтоц тэнд байсан.    

М.Р: -Зэрлэг тахь, уул нурууд. Намайг тэнд байхад бүргэдийн ангийн наадамд түрүүлсэн 13 настай бяцхан охин намайг үнэхээр бишрүүлсэн. Тэр охин 40, 50 настай эрчүүдтэй эн тэнцүү өрсөлдөж ядах юмгүй ялж байсан. Үүнийг үгээр хэлэхийн аргагүй.

 

 

Гайхалтай. Тэндхийн залуучууд нь баян болох мөрөөдөл тээж, мөнгө олохын төлөө хот руу явж байна. Маш их мэдлэгтэй, ур ухаантай мусальман шашинтай эр үзэсгэлэнтэй бяцхан охиндоо бүргэд сургах арга барилыг зааж сургасан байсан. Чи үүнийг харахын тулд жилд багаар бодоход хоёр удаа явах хэрэгтэй болно. 

М.Й: -Би чамайг шүтлэгтэй гэдгийг мэднэ. Бид хамтдаа янз бүрийн номнуудын талаар ярилцдаг байсан шүү дээ. 

М.Р: -Чи надад зохиолч Карлос Кастанедагийн "Антропологич", Дон Жуаны цуврал, бөөгийн зан үйлийн номнуудын талаар ярьж өгч байсан. Тэгэхэд би нэг минутын турш хий юм харж, төсөөлсөн шүү. /инээв/

М.Й: -Каннын кино наадмын дараа юу хийдэг тухайгаа яриач?

М.Р: -Би ер нь нэг хэвийн амьдралаар удаан амьдарч чаддаггүй. Учир нь удаан байх тусам хоосон, хүйтэн, цэвдэг мэт санагддаг. Тиймээс л би үргэлж ийш тийшээ явж, аялдаг юм.

Жил бүрийн Каннын наадмын дараа шинэ шашин шүтлэгийн талаар таньж мэдэхийн тулд өмнө нь очиж байгаагүй гадаад улс орон руу явдаг. Жишээ нь, Бали руу явж Хинди шашинг судлана эсвэл Тайланд явж, Ажарн Ноо Канпайгаар /тайландын нэрт шивээсч/  шивээс хийлгэх ч юм уу. /инээв/

М.Й: -Чи багаасаа л шашин шүтсэн байх аа?

М.Р: -Тийм ээ. Там л гэсэн үг. Бага байхдаа бодит байдалтай эвлэрэхэд  үнэхээр хэцүү байсан шүү. 10, 11 настай байхдаа би сүмд явж, тэнд дэлхийн тухай, түүх, дайн, Америкийг хэрхэн нээсэн гээд л янз бүрийн зүйлсийн талаар ярьж буй томчуудын яриаг сонсдог байлаа. Харин сургууль дээр сүмд миний сонссоноос тэс хөндлөн зүйлсийг заадаг байсан.

Сүмд явдаг байхдаа Испаничууд, мөргөлчид энэ газрыг хэрхэн эзлэн түрэмгийлж байсныг мэдэж авсан. Тиймээс би сургуульд явахыг үзэн яддаг байлаа. Хүмүүс надад үргэлж худлаа хэлж буй мэт санагддаг байсан юм.  

Харин дараа нь Еховагийн гэрчүүдийг зохиосон хүн Масон гэдгийг мэдсэн. Түүнээс хойш миний бодол эрс өөрчлөгдсөн.

Зураг