Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Нэг Хүний намыг бүртгэхээс татгалзав

С.Бадрал, iKon.mn
2015 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Монголын Нэг Хүний намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Н.Эрдэнэцэцэгээс гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ.

Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар намын гишүүдийн тоо 801-ээс доошгүй байх гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзжээ.

Тиймээс Улсын Дээд шүүх Монголын Нэг Хүний намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.