Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ардчилсан Хүчний Холбоо ИХ хурлаа хуралдуулна

Б.Ану
2015 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Ардчилсан Хүчний Холбоо Их хурлаа энэ сарын 31-ны өдөр хуралдуулахаар болжээ. 

“Монголоо шинэчилье” уриатай үүсгэн байгуулагдсан тус холбооны таван жилийн ойн баярт зориулан их хурлаа хуралдуулж байгаа юм байна. 
Их хуралд аймаг, нийслэл, орон нутгийн гишүүдээс бүрдсэн 700 гаруй төлөөлөгч чуулна. 

Ардчилсан Хүчний Холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайд С.Эрдэнэ ажилладаг бол дэд ерөнхийлөгчдөөр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан, С.Одонтуяа, Д.Арвин, Ж.Батзандан, Д.Батцогт, гүйцэтгэх захирлаар Т.Энхсайхан  нар ажилладаг аж. 

УИХ-ын дарга, тус холбооны хүндэт Ерөнхийлөгч З.Энхболд их хурлыг нээж үг хэлэх бол АХХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэ их хуралд илтгэл тавьж хэлэлцүүлэх юм байна. 

Баярын хурал Драмын театрт болно.