Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Түмэн тэмээний баяр 18 дахь жилдээ зохион байгуулагдана

С.Бадрал, iKon.mn
2015 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Жил бүр уламжлал болгон зохиогддог “Тэмээний баяр-2015” арга хэмжээ ирэх гуравдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Булган суманд болох гэж байна.

1997 оноос хойш “Түмэн тэмээ” тэмээ аяллын холбоо санаачлан тасралтгүй зохион байгуулсаар ирсэн. 18 дахь жилдээ болох гэж буй “Түмэн тэмээний баяр” өвлийн наадмыг  Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулахаар болжээ.  

“Түмэн тэмээний баяр” нь дэлхийд ховор хоёр бөхт тэмээг өсгөн хамгаалах, тэмээнд олон нийтийн анхаарлыг хандуулах, тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор зохиогддог бөгөөд шилдэг менежмент Монголын хамгийн анхны томоохон эвент болж чадсан юм.

Тэмээний баяр уламжлал ёсоороо гуравдугаар сарын 6-ны есөн цагаас “Тэмээн фоло-2015” тэмцээний аваргын төлөөх урьдчилсан тоглолтууд явагдах бол 14 цагаас баярын нээлтийн арга хэмжээ албан ёсоор эхлэх аж.

Энд тэмээтэй парад жагсаал, тэмээтэй сайхан хос, тэмээтэй буухиа зэрэг олон сайхан үзүүштэй уралдаан тэмцээн үйл ажиллагаа болох юм.

Мөн шагайн харваа, тэмээн фологийн шувтаргын тэмцээн, түүнчлэн “Алтайн хойлог” клубын үйл ажиллагааг танилцуулсан “Тэмээ миний найз” сэдэвт гар зургийн уралдааныг энэ үеэр зохион байгуулж, орон нутгийн иргэдийн гар урлалын зүйл, сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа,  “Булган булаг” уяачдын холбооноос зохиодог бооцоотой хурдан тэмээ болон торомны уралдаан зэрэг арга хэмжээнүүд тус тус зохиогдохоор болжээ.